Эрхэм хүндэт хэрэглэгч та ямар нэгэн саналт хүсэлт болон алдаа дутагдал байвал фасебүүк хуудсанд хандаж бидэнд мэдэгдэнэ үү. Таньд баярлалаа.

АКВАРИУМЫН АШИГ ТУС

  1. Гэрт аквариумтай байх нь өрөөний агаарыг чийгшүүлж, хүүхдүүдийн хамар битүүрэхийг багасгах ач тустай.
  2. Гэрт аквариумтай байх нь өрөөний агаарыг чийгшүүлж, статик цэнэгийг багасгана.
  3. Аквариумын загасыг өдөр бүр хэдэн минут харснаар таны стресс тайлагдаж, цусны даралтыг буулгадаг нь аль 80аад оны судалгаагаар батлагдчихсан.
  4. Судалгаагаар ямар нэгэн загастай аквариум гэрт тань байхад л цусны даралтыг буулгахад, тогтвортой байлгахад маш сайн нөлөө үзүүлж, тайвшруулдаг болох нь нотлогдоод маш олон жил болжээ.
  5. Аквариумын загас нь тайвшруулах нөлөөтэй учраас шүдний эмчийн хүлээлгийн өрөөнд дандаа аквариумын загас тавьсан байдаг байна. (Монголын хувьд энэ үнэн эсэхийг мэдэхгүй байна.)
  6. Настай хүмүүс олон загас харж тайвширч, даралтаа тогтвортой байлгахад эмчилгээний журмаар хэрэглэдэг байна.
  7. Хэт их хөдөлгөөнтэй хүүхдүүдийг тайвшруулахад аквариумын загасыг эмчилгээний журмаар мөн хэрэглэсээр иржээ.
  8. Манайхны зөнөх гэдэг өвчин буюу Alzheimer өвчтэй хүмүүст аквариумын загасыг орчин тойронд нь тавьж өгөхөд уур уцаар нь багасаж, хоол ундаа ч сайн идэж уудаг болдог нь тогтоогдсон.
  9. Аквариумын загас нь стресс тайлах маш сайхан таашаал болдог нь олон, олон судалгаагаар нотлогдсон.
  10. Зөвхөн гэртээ ч биш, ажил дээрээ, дэлгүүртээ, хоолны газар, сургууль, гээд олон янзын газар загастай аквариум байрлуулснаар маш эерэг энергитэй орчинг бүрдүүлж болдог байна.
  11. Загас нь амар амгалан, тайван орчинг билэгдэж айл гэрт эерэг энерги цуглуулж, муу энергийг зайлуулж байдаг гэж үздэг.
  12. Фэнгшүй (Feng Shui) -ээр байгалийн жамаар загас үхэх бүр гэрийн тань юм уу, ажилтай тань холбоотой нэг проблем арилж байгаа нь тэр хэмээн үздэг.
  13. Загас нь эд хөрөнгө дуудах, мөнгөтэй болохын билэгдэл юм.
  14. Загас нь hindu болон буддын шашинд муу муухай энергийг алга болгож, тайван амарлингуй орчинг бүрдүүлдэг гэж үздэг.
  15. Буддын шашинд хүн бүр амьд амьтныг хооллож, хамгаалж байх үүрэгтэй ба, загас тэжээх нь буддын шашинтай маш сайн зохицдог.
  16. Загас тэжээж нь мөнгөний проблемоос гаргаж өгдөг хэмээн үздэгийг амьтан тэжээж сайн үйл хийж байгаатай холбож тайлбарладаг.
  17. Тухайн хүний яаж загас тэжээж байгааг хараад түүнийг ажилдаа хэр чамбай, хэр цэвэрч, хэр ажилч хичээнгүй хүн бэ гэдгийг мэдэхэд амархан байдаг байна.
  18. Гэртээ аквариумын загас тэжээх нэг том давуу тал бол ямар нэгэн хараалыг загаснууд танай гэрээс зайлуулж байдаг хэмээн үздэг.
  19. Гэрийн баруун-урд буланд аквариумыг байрлуулснаар хамгийн зөв энергийг гэртээ шингээх юм. Аквариумыг гэрт орж ирсэн хүнд сайн харагдаж байхаар бодож байрлуулах нь зүйтэй гэжээ.
  20. Фэнгшүй (Feng Shui) -ээр загаснуудын хурдан хөдөлгөөн, усны байнгын урсгал нь гэрийн болон гэрт байгаа хүмүүсийн идэвхтэй энергийг (Хятадаар "Chi") ихэсгэж эргэн тойрныхоо хүмүүст эрүүл мэнд, эд хөрөнгө, аз бэлэглэж байдаг байна.
  21. Загас тэжээх нь бүх шашинтай зохицож байдаг.

Нийтлэл бичсэн:Доржийн Эрхэмчухал

Нийтэлсэн: 14-05-2020, 13:23
0
31

Төстэй нийтлэлүүд


Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Наверх